Далайн ус дотор 33 хоног байсан утас эвдрээгүй байжээ

АНУ-ын Миннесота мужийн оршин суугч Зэк Сиггэлков далайн эргийн ойролцоо каяак онгоцтой явж байхдаа IPhone 14 загварын утсаа усанд унагаасан байна. Тэрбээр нисэж буй онгоцны бичлэгийг авах гэж байхдаа гар алдаж утсаа далай руу унагаж орхисон аж.

Түүний утсыг Карл Брүүкинс нэртэй сонирхлоороо усанд шумбагч эрэгтэй 33 өдрийн дараа олсон байна. Брүүкинс эхэндээ утсыг эвдэрсэн гэж бодоод асааж үзээгүй аж. Гэвч тэрбээр юмыг яаж мэдэхэв гэж бодоод утсыг цэнэглэтэл ассан байна. Ассан утаснаас нь Брүүкинс Сиггэлковын имэйлийг олж түүнд утсыг нь буцааж өгчээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments